KFW - “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл

Төслийн зорилго: 
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг  дэмжихэд  оршино.

Төслийн зорилт:          
Төсөл нь дараах  4 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: 

  • Бүрэлдэхүүн хэсэг 1.Тусгай хамгаалалттай газрууд болон тэдгээрийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг сайжруулах, төслийн бэлтгэл хангах
  • Бүрэлдэхүүн хэсэг 2. Тусгай хамгаалалттай газруудын батлагдсан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
  • Бүрэлдэхүүн хэсэг 3: Үндэсний болон бүсийн түвшинд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх
  • Бүрэлдэхүүн хэсэг 4. Сургалт , бодлого,  судалгааны хамтын ажиллагаа

Хэрэгжүүлэгч байгууллага: 
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам,  ТХНУГ  

Хамтран хэрэгжүүлэгч:
-

Хэрэгжих хугацаа:
2015-2020 он        

Төслийн нийт өртөг: 
15.3 сая евро 

Санхүүжүүлэгч байгууллага:
ХБНГУ-ын Засгийн газар 11.5 сая евро, Монгол Улсын Засгийн Газар 6.65 тэрбум төгрөг.

Төсөл хэрэгжих газар:
Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг

Хэрэгжүүлсэн ажлууд:
-
Илүү дэлгэрэнгүйг http://baccp.mn/index.php