Төсөл хөтөлбөрүүд

ADB - “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, түүний орчны бүсийн хөгжлийг дэмжих” төсөл

Төслийн зорилго:  
Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн ард иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.  Энэхүү төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл болно. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт оролцооны шинэ механизмуудыг туршиж нэвтрүүлэх бөгөөд үүнд аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн нэгдсэн арга замууд, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ард иргэдийн өөрсдөө удирдах эргэлтийн сан зэрэг багтана.

Төслийн зорилт:          

  • Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүс нутагт байгаль, экологид ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээг төрийн дэмжлэг, зохицуулалтаар хөгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн уялдааг хангасан ногоон хөгжлийн загвар бий болгох.
  • Байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, байгальд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, ногоон хөгжлийн арга хэрэгслүүдийг дэмжих менежментийг тогтолцоог нэвтрүүлэх.
  • Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, шаардлагатай дэд бүтцийг бий болгох

Хэрэгжүүлэгч байгууллага: 
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам,  ТХНУГ  

Хамтран хэрэгжүүлэгч:  
-

Хэрэгжих хугацаа:   
2016-2019 он        

Төслийн нийт өртөг: 
3 сая ам.доллар /Буцалтгүй тусламж/ 

Санхүүжүүлэгч байгууллага:
Азийн Хөгжлийн банк, Японы Ядуурлыг бууруулах сан 

Төсөл хэрэгжих газар:             
Хөвсгөл аймаг. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар орчны бүс нутаг /Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-үүр, Ханх, Ренчинлүмбэ сумд/ 

Хэрэгжүүлсэн ажлууд:
-

Илүү дэлгэрэнгүйг http://klnp-project.mn/