Эгч дүүс парк (Sister park)

Эгч дүү паркийн харилцаа тогтоож хамтын ажиллагаа эхлүүлэх зорилго нь олон улсын харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны тусгай хамгаалалттай газар тус бүрийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх, олон улсын мэдлэг туршлагаа солилцох, хуваалцах зорилгоор хурал зөвлөгөөн, сургалт семинар зохион байгуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

Эгч дүүгийн харилцаа байгуулан ажиллаж байгаа газрууд:

  1. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон АНУ-ын Йосэмити үндэсний парктай 2015 оноос эгч дүүгийн харилцаа тогтоон ажиллаж байна. Йосэмити үндэсний парк нь 1980 онд АНУ-Конгрессийн шийдвэрээр Калифорни мужийн төв зүүн эрэгт орших Сиэрра Невадаг хамгаалах зорилготой байгуулагдсан байна. http://www.nps.gov/yose/index.htm
  2. Их нартын Байгалийн нөөц газар болон АНУ-ын Калифорн мужийн Анзо Борего үндэсний парктай 2008 оноос эгч дүүгийн харилцаа тогтоон ажиллаж байна. Анзо Борего үндэсний парк нь Калифорни мужийн хамгийн том цөлийн парк юм. http://www.parks.ca.gov/?page_id=638
  3. Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нь Бүгд найрамдах Солонгос улсын Сиорксан үндэсний парктай 2014 оноос эгч дүүгийн харилцаа тогтоон ажиллаж байна. http://english.knps.or.kr/Knp/Seoraksan/
  4. Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар нь АНУ-ын Глейшерийн үндэсний парк болон Герман улсын Бавариа үндэсний парктай эгч дүүсийн харилцаа тогтоон ажиллаж байна. Бавариан үндэсний парк нь 24.235 га газар нутгийг хамардаг бөгөөд газар нутгийн 98 хувийг ой эзэлдэг байна. http://www.nps.gov/glac/index.htm http://www.nationalpark-bayerischer-wald.de/english/