Говь гурван сайханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа

Байгуулагдсан он 1993 он
Хаяг Өмнөговь аймаг, Даланзадгад хот 8-р баг. 90 орт эмнэлгийн зүүн талд
Утас 70533615, 70533973
И-мэйл govigurvansaihan_btsg@yahoo.com
Вэб хуудас

Говь гурван сайханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа

“Монголын өмнөд говийн экосистемийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах” зорилгоор 1965 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ёлын амыг дархан цаазат газар болгосоноор Говийн экосистемийг хамгаалах асуудлын үндэс тавигдсан

1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор ГГБЦГ-ыг, 1996 оны 43-р тогтоолоор /ГБДЦГ/-ыг  байгуулснаар Байгаль орчны сайдын 1996 оны 81 дүгээр тушаалаар /ӨГУТХГХЗ/ гэсэн нэртэй бие даасан захиргаа  байгуулагдаж 4 аймгийн 16 сумыг хамарсан 4,6 сая га талбай хариуцан ажиллаж байсан.

БОАЖ-ын сайдын 2006.7.24-ний өдрийн 238 тушаалаар ӨГУТХГХЗ-ны бүтцэд өөрчлөлт оруулан, Ханбогд сумын төвд ГБДЦГХЗ, ГГБЦГХЗахиргааг тус тус зохион байгуулж 2,7 сая га, БОАЖЯ сайдын 2012,06,04 ний А-218 тушаалаар Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь, Баянлиг сумдын нутаг дэвсгэрийн 512 мянган га талбайг ИБЦГ-т шилжүүлснээр ГГБЦГ нь Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Гурвантэс, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн гэсэн 6 сумын 10 багийн нутгийг хамарсан 2171737 га талбайтай.