ГОВИЙН БАГА ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгуулагдсан он 2006 он
Хаяг Өмнөговь аймаг, Ханбогд сум
Утас 88030903
И-мэйл Goviinbagaspa@gmail.com
Вэб хуудас http://www.mpa.gov.mn

"Нүүдэлчин хайрцаг"-ийн сургалт боллоо

WCS-н санхүүжилтээр Нүүдлийн Байгаль Хамгаалал ТББ ард иргэдийн байгаль хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, хүмүүсийн байгальд хандах чиг хандлагыг өөрчлөх, байгаль хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөөгийн аймаг, сумдыг сургалтын материалаар хангах зорилго бүхий "Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг"-ийн сургалтыг Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд зохион байгууллаа. Дээрх сургалтад ГБДЦГ-ын аялал жуулчлал, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Баян-Овоо сумын ЕБС-ийн сургалтын менежер болон багш нар, байгаль хамгаалах Эко клубын сурагчид, малчид, ТББ-ын төлөөлөл хамрагдлаа.