Хан Хэнтийн УТХГН-ийн хамгаалалтын захиргаа

Байгуулагдсан он 1992 он
Хаяг Улаанбаатар хот, Ус цаг уур орчны шинжилгээний газар
Утас 314208, 322111,
И-мэйл KhanKentii1992gmail.com
Вэб хуудас www.mpa.gof.mn

Сургалтууд зохион байгуулалаа

2017 оны 09-р сарын 07-ны өдөр Нийслэлийн прокурорын газартай хамтран "Зөрчлийн тухай хууль" "Зөрчил шийдвэрлэх тухай хууль", "Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл журам", "Зөрчлийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн ажиллагааны мэдээ", "Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм" зэрэг сэдвүүдийн хүрээнд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт танхимийн сургалтыг явууллаа.

2017 оны 09-р сарын 08-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас "Ойн түймэр, унтраах арга ажиллагаа, аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга замууд" Архивын ерөнхий газраас " Албан хэрэг хөтлөлт, Архив бүрдүүлэлт" тус тус сэдвийн хүрээнд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, МССТ-ийн эрхлэгч нарт танхимийн сургалтыг заалаа. 3 өдрийн турш хамтран ажиллаж, сургалт явуулсан байгууллагууддаа баярласанаа илэрхийлэе.