Хан Хэнтийн УТХГН-ийн хамгаалалтын захиргаа

Байгуулагдсан он 1992 он
Хаяг Улаанбаатар хот, Ус цаг уур орчны шинжилгээний газар
Утас 314208, 322111,
И-мэйл KhanKentii1992gmail.com
Вэб хуудас www.mpa.gof.mn

ГҮНИЙ ЭРГҮҮЛЭЭР МИНЖИД АЖИЛЛАЛАА

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн дэд төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, дархан цаазат газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах үр ашигт байдлыг дээшлүүлэх зорилгоор хамгаалалтын захиргааны нийт дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, МССТ-ийн эрхлэгчдийг хамруулан Хан Хэнтийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт нэгдсэн гүний эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг хамтатган 2017 оны 09-р сарын 12-ноос 09-р сарын 25 хүртэл 14 хонгийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ. 
Ажлын хүрээнд мэргэжилтэнгүүд 6 хэсэгт хуваагдан байгаль хамгаалагчдын хамт хариуцсан хэсэг тус бүрээс гаран бүгд Ар Минжид цугларлаа.
Энэ үеэр байгаль хамгаалагчдын замын туршид цуглуулсан мониторингийн мэдээллийг бүртгэх, GPS ашиглан цэг олох, хууль, биологийн олон янз байдлын ойлголтын талаар анхан шатны тест боловсруулан байгаль хамгаалагчдаас шалгалт авах, шилдэг ЭКО хэсэг шалгаруулах /Энд морь малын хэргэсэлүүд, уут хэрэглэхгүй богц ашиглаж буй байдал зэргийг харгалзав/, хэсгүүдийн хоорондын дунд бөхийн барилдаан, бай онох зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулалаа. 
Мөн энэ удаагийн Гүний эргүүлд хамтран ажилласан Ононгийн застав, Минжийн заставийн төлөөлөл хамтран ажилласанд баяртай байна.