2020 оны 02 сарын 20
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтанд “Дархан цаазат газрын хязгаарлалтын газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” заасан. Газар ашиглах гэрээ байгуулаагүй нь "Газрын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээс татгалзсан, санаатайгаар зайлсхийсэн гэж үзэх үндэслэл болох тул гэрээ байгуулаагүй тохиолдолд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүйд тооцуулахаар санал хүргүүлэх болохыг анхааруулж байна.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор газар ашиглах гурвалсан гэрээг байгуулна уу.
№ |
ИААНБ-ын нэрс |
Ашиглах газар |
1 |
Межик инвест ХХК |
Арцатын ам |
2 |
Юмжир од ХХК |
Арцатын ам |
3 |
Д.Чинсанаа |
Зайсангийн ам |
4 |
Г.Амартүвшин |
Зайсангийн ам |
5 |
Б.Болорзаяа |
Нүхтийн ам |
6 |
Н.Энхбаяр |
Түргэний ам |
7 |
А.Ариунболд |
Нүхтийн ам |
8 |
Д.Нармандах |
Нүхтийн ам |
9 |
Богдхан трэйвел ХХК |
Хүүшийн ам |
10 |
Д.Юнгэрэн |
Нүхтийн ам |
11 |
Дулааны 4 цахилгаан станц ТӨХК |
Түргэний ам |
12 |
Жаргалантын ам травел партнер ХХК |
Нүхтийн ам |
13 |
Ч.Сайнжаргал |
Нүхтийн ам |
14 |
Анд Очир ХХК |
Нүхтийн ам |
15 |
Лимонмикс ХХК |
Арцатын ам |
16 |
Н.Энхтуяа |
Нүхтийн ам |
БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ