Засгийн газар, Онцгой комиссын цаг үеийн байдалтай уялдуулан гарч буй шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр шуурхай ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын тушаалаар   уул, овоо руу гарах, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, шашны болон уламжлалт зан үйл үйлдэхийг хориглосон шийдвэр гарган хэрэгжүүлж Хан-Уул, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран 2 дугаар сарын 24-ны өглөөний 04 цагаас 2 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг хүртэл бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллалаа.
Энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчид иргэдэд Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн хариуцлагатай байх, мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг хүргэж автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлан зохицуулалт хийлээ.

  

  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now