2020 оны 03 сарын 02
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд Засгийн газар, Онцгой комиссын цаг үеийн байдалтай уялдуулан гарч буй шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр шуурхай ажлуудыг зохион байгуулан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл өдөр бүр 04.00 цагаас 22 цаг хүртэл ажиллах юм.
Дээрх ажлын хүрээнд иргэдэд Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн хариуцлагатай байх, мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг хүргэж автомашин, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлан зохицуулалт хийж ажиллаж байгаа ажилтнуудынхаа ажиллах нөхцөл, эрүүл мэнд, дархлаажуулалтыг дэмжин ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ