2020 оны 03 сарын 13
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвс тэжээл хомсдсоны улмаас Богдхан уулын ан амьтад нийслэл хотын суурьшлын бүсэд орж ирж байна. Он гарсаар хамгаалалтын захиргаанаас ан амьтанд өвс, давс хужир тавьж өгөх ажлыг удаа дараа зохион байгуулж байна.
Шинэ төрлийн “Covid-19” вирусын халдвар дэлхийн хэмжээнд өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд Онцгой байдлын болон Цагдаагийн албан хаагчдын нэгэн адил өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр бүр 04 цагаас 21 цаг хүртэл эргүүл, хяналт шалгалтаар ажиллаж байгаа боловч ан амьтадад өвс тавьж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллалаа.
2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Богдхан уулынхаа Нүхтийн амны эх орчмын хаданд янгир ямааны, Зуунмодны ойд халиун буга, бор гөрөөсний идээшилдэг газарт 260 кг өвс тавьж өглөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ