2017 оны 08 сарын 31
Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Гашуун сухайт авто зам ХХК, Тэгшт плант ХХК-иуд нүүрс тээврийн автозам дагуу үүссэн хог хаягдлыг багасгах, хогийн цэг, бие засах газруудыг байгуулах, шинэчилсэн хог хаягдлын тухай хуулийг тээврийн компаниуд болон жолооч нарт сурталчилах, хог хаяхгүй байх талаар уриалга хүргүүлэх, жолооч нарыг хамруулсан их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулах гэх мэт чиглэлээр төлөвлөгөө боловсруулж хамтран ажиллахаар боллоо.
Тэгшт плант ХХК нь тус замын 50 хувь буюу Ханбогд сумын нутаг дэвсгэрт хамаарах хэсгийн зам цэвэрлэгээг хариуцан ажиллах байгууллага юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ