2025 оны 01 сарын 21
2024 оны 12 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний паркын албаны Догюсан хамгаалалтын захиргаатай “Эгч дүүс паркийн хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцогт, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ө.Баясгалан, Хан-Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярсайхан, ахлах мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг, Т.Эрдэнэбаяр, мэргэжилтэн Ц.Оюунцэцэг, Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн Э.Жаргалсайхан, орчуулагч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын байгаль орчны яам хооронд 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Байгаль орчны хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний паркийн албаны Догюсаны хамгаалалтын захиргаатай “ЭГЧ ДҮҮ ПАРК”-ын хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ