Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/189 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн" дагуу байгаль орчны салбарт ажиллаж буй улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч, байгаль хамгаалагч, туслах болон идэвхтэн байгаль хамгаалагч нарт зориулагдсан байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах анхан, дунд шатны сургалт 2025 оны 1 сарын 13-17-ний өдрүүдэд Хустайн нуруу байгалийн цогцолборт газарт болж өнгөрлөө. Тус сургалтад төвийн бүсийн 4 захиргаад болох Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн дархан цаазат газар, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын нийт 16 албан хаагчдыг хамруулан анхан болон дунд шатны сургалтад хамруулан сертификат олголоо.

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now