2025 оны 02 сарын 06
Ойн цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтын урилга
Товч мэдээлэл:
Монгол улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн А/699 тоот тушаалаар 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд цаашид ургах чадваргүй болсон түймэр болон хортон шавжид өртсөн ойг цэвэрлэх ажилд мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулна.
Тусгай шаардлага:
Байгууллагын гэрчилгээ Мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Ойн арчилгаа цэвэрлэгээний ажилд оролцож байсан туршлагатай байх Ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг цаг тухай бүрд хийж гүйцэтгэсэн тайлантай байх. Цэвэрлэгээ хийх талбай алслагдмал зам бартаа ихтэй тул машин, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангасан, компани тоног төхөөрөмжийн гэрчилгээтэй байх.
Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан, нийгмийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлага хангасан аж ахуй нэгж байгууллага сонгон шалгаруулалтын урилгатай танилцан сонгон шалгаруулалтын баримт бичгийг авч заасан хугацаанд ирүүлнэ үү.
Ажлын даалгавар:
Цахимаар болон цаасаар авах сонголттой
Материал хүлээн авах хугацаа:
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг хүртэл хамгаалалтын захиргааны байрны 205 өрөөнд хүлээн авна
Хаяг: Улаанбаатар хот Налайх дүүрэг 1-р хороо туулын гүүр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байр.
Холбоо барих: 91112528
Жич: Тухай байгууллага өмнө нь манай байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд гэрээнүүд үүргээ биелүүлээгүй бол хасагдах шалтгаан болно.
Материал нээх хугацаа: 2025 оны 02 дугаар сарын 11 өдрийн 11 цаг
ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
2025.02.04
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ