2025 оны 04 сарын 21
“Солонго-Хонх” ГҮТББ-ас зохион байгуулсан “Хоггүй Тэрэлж" сайн үйлсийн аян 2025.04.19-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт амжилттай болж өндөрлөлөө.
Тус сайн үйлсийн аянд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Монголын хөтөч орчуулагчийн холбоо болон Налайх дүүргийн ТҮК, Налайх дүүргийн 6-р хорооны ажилчид, нутгийн иргэд оролцож аяллын чиглэлүүд, нийтийн эзэмшлийн зам талбайд аялагчдаас үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэн тээвэрлэж дүүргийн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлж ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ