Дорнод Монголын ДЦГ-т 2019-2023 онд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө дууссантай холбогдуулан менежментийн үр ашигт байдлын үнэлгээ хийх, дараагийн 2025-2034 оны менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд тус ДЦГ хамрагдах Матад, Эрдэнэцагаан сумдуудад хэлэлцүүлэг зохион байгуулж санал авах, ТХГН-уудын талаар мэдээлэл өгөх зорилгоор Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, Дорнод Монголын ДЦГ-ын байгаль хамгаалагч нар 2025 оны 04 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд ажиллалаа.

Тус хэлэлцүүлэгт Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, байгаль орчны байцаагч, багийн дарга нар, иргэд оролцсон ба 2019-2023 онд хэрэгжсэн менежмент төлөвлөгөөний хэрэгжилт, менежментийн үр ашигт байдлын үнэлгээ хийх, менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах мөн Хамгаалалтын захиргаанаас хийгдэж буй ажлуудын танилцуулга хийж санал солилцлоо.

  

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now