Хил орчмын бүс нутаг руу иргэд малтай нутаглах хүсэлтэй болсноос үүдэн зэрлэг ан амьтад хилийн зурвас бүс рүү шахагдах болсон зэрэг шалтгаанд үндэслэн Хилийн цэргийн анги, заставуудтай хамтран хилийн зурвас бүсийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилгүй ногоон бүс болгох багц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн энэхүү арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан 2023 оноос Монгол орны Баруун бүс Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) болон Хилийн цэргийн 0130 дугаар ангитай хамтран зохион байгуулж эхэлсэн. Энэ арга хэмжээг 2025 оноос Зүүн бүсийн хилийн цэргийн анги, заставуудад хэрэгжүүлэхээр эхлээд байгаа ба тус арга хэмжээнд хамтран ажиллах санал солилцох, төлөвлөгөө гаргах нь гол зорилго юм.

 

Зорилт

  • УТХГН болон түүний ач холбогдол, Олон Улсад танигдсан байдлыг танилцуулах
  • Хилийн ногоон бүс арга хэмжээг танилцуулах
  • Байгаль хамгааллын талаарх хандлага, сэдлийг төрүүлж, оролцогч талуудын идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх
  • Хилийн ногоон бүс арга хэмжээний хүрээнд цаашдын хамтын ажиллагааг тогтмол хэлбэрээр үргэлжлүүлэх суурийг тавих
  • Хамгаалалтын захиргаа болон Хилийн цэргийн уялдаа холбоог бэхжүүлэх замаар хил дагуух ТХГН-ийн менежментийг сайжруулах
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн захирагч Б.Батболдтой уулзан Хамгаалалтын захиргаа болон 0275 анги хоорондын хамтын ажиллагааны гэрээний талаар санал солилцож, тус ангийн харьяа хил дагуу байрших 2 заставын албан хаагчдад сургалт хийх ажлын удирдамжийг танилцуулан зөвшөөрөл авсан. Тус сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дараах 2 заставт мэдээлэл танилцуулга хийлээ.  Хилийн ногоон бүс арга хэмжээг 2025 оны 03 сарын 24-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд Монгол Дагуурын ДЦГ-т хамаарах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн харьяа Ималх болон Тарийн заставын анги танхимд зохион байгууллаа.

 

  

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now