Хэнтий аймгийн Дадал суманд 2025 оны 04 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Монголын шувуу хамгаалах сан ТББ-аас хамтран зохион байгуулсан “Шувуудыг таньж тодорхойлох, тоо толгойг үнэлэх, мониторинг хийх” практик сургалтад судалгаа шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, Дорнод Монголын ДЦГ-ын байгаль хамгаалагч нар оролцлоо. Тус сургалтаар:

  • Ус намгархаг газрын онцлог, шувуудад чухал газар нутаг
  • Шувуудыг таних, тоолох, мониторинг хийх арга зүй (хонин тоодог болон цэн тогорууны ажиглалт, мониторинг хийх)
  • Шувуудын Олон улс болон бүс нутгийн хамгааллын статус
  • Сүүлийн үеийн технологи ашиглан шувуудыг таньж тодорхойлох, тоо толгойг үнэлэх
  • Орон нутгийн төсөв ба ТХГН-ийн санхүүжилт зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ 

Онолын хэлэлцүүлгийн дараа практик дадлагыг 3 багт хуваагдан хийж гүйцэтгэсэн. Манай баг ус намгархаг газрууд болон ойн амьдрах орчныг сонгон судалгаанд гарсан. Эдгээр газруудад нийт 37 зүйлийн шувуу бүртгэснээс оршин амьдрах хэлбэрээр харахад өндөглөн зусдаг 62%, суурин 33%, дайран өнгөрдөг 5%, ховордлын зэргээр харахад 84% нь анхааралд өртөхөөргүй, 13% нь ховордож болзошгүй, 3% нь эмзэг ангилалд багтаж байна. Ажиглалтын үеэр тохиолдсон шувуудаас дурдвал, цэн тогоруу, хархираа тогоруу, монгол болжмор, боролзой богширго, буурал галуу, хошуу галуу, хондон ангир, халбага нугас, зээрд нугас, умардын хавтгаалж, гангар хун, шууман шонхор, нөмрөг тас, өдөрч хөх бух, их хөх бух, алаг шаазгай, сохор элээ гэх мэт.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now