Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай  хамтран   Хэрлэн гол болон Улз голын дагуу тодорхой мониторингийн цэгүүдэд цэн тогорууны ажиглалт, мониторинг хийж гүйцэтгэлээ.

Хэрлэн болон Улз гол нь нүүдлийн шувуудын хувьд өндөглөх, зусах чухал амьдрах орчин юм. Хэрлэн голын дагуу нийт 60 цэг, Улз голын дагуу 57 цэгт цэн тогорууны үржлийн болон үржлийн бус хосуудад мониторинг хийснээр тухайн шувууны үржлийн амжилтыг тогтоох чухал ач холбогдолтой юм. Мөн цэн тогорууны амьдрах орчинд үзүүлэх хүний нөлөө болон уур амьсгалын нөлөөг судлахаар ойр орчмын айл, малын тоо, түймэр, ган зудын нөлөө байгаа эсэх мэдээллийг цуглуулсан.

Судалгааны явцад 35квт өндөр хүчдэлийн шон дээр Дорнын өрөвтас /oriental stork/ үүрээ зассан байхдаа таарсан. Энэхүү шувуу нь тогоруутай адил том биетэй, урт хөлтэй өндөр шувуу юм. Дорнод аймгийн нутгаар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг ховор тохиолдох шувуу боловч үүрлэж өндөглөсөн тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй байна.

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now