2025 оны 06 сарын 17
Хамгаалалтын захиргааны албан хаагчид Угтамын БНГ-ын мод үржүүлгийн талбайд 1 кг нарс, 1 кг бүйлс, 0,5 кг хайлаасыг үрээр, 500 ширхэг харандаалсан бургасыг тарьж, 100 ширхэг нарсны суулгац, 10 ширхэг үхрийн нүдний суулгацыг шинээр суулгаж усалгаа хийх ажлыг 2025 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Өмнөх жилүүдэд тарьсан нарс, бургас, улиаснуудын ургалтанд мониторинг хийхэд 85-90%-тай ургаж байна.
Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ