2025 оны 06 сарын 26
Монгол улсын Байгаль орчны яам, Оросын Холбооны улсын Байгалийн нөөц, орчныг хамгаалах яам, БНХАУ-ын Орчныг хамгаалах агентлаг хоорондын 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Олон Улсын Дагуурын Дархан цаазат газар"-ыг байгуулах тухай хэлэлцээрийн хүрээнд тус ДЦГ-ын хамтын үйл ажиллагааны уялдааг хангах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох томоохон арга хэмжээ бол холимог комиссын хурал юм. Энэ удаагийн 8 дугаар хурлыг Монголын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар болон Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулав.
Монголын талаас БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт-оор ахлуулсан төлөөлөгчид, ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга Arthur Vladislavovich Chertov -оор ахлуулсан төлөөлөгчид, БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны Байгаль орчин, шинжлэх ухааны судалгааны академийн тэргүүлэх эрдэмтэн, дарга Xuefang Wu-аар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо.
Тус хурлаар Олон Улсын Дагуурын ДЦГ-ын өнгөрсөн 5 жилийн үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцан, цаашдын 2025-2029 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, дараагийн 9 дүгээр холимог комиссын хурлын товыг тогтлоо.
Мөн дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцов. Үүнд:
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ