Олон улсын хэмжээнд хөгжлийн аливаа төслөөс биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд нөлөөллийг үе шаттайгаар бууруулах  нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээнүүдийг хамтад нь цогцоор авч үзэн хэрэгжүүлж байна.  Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй уул уурхайн салбарыг тогтвортой байдлыг хангах, салбарын хөгжлийг байгаль хамгаалах асуудалтай тэнцвэртэй хослуулан хөгжүүлэх талаар хууль эрх зүйн орчинг бий болгохоор ажиллаж байгаа.

Зарчим 3. Биологийн олон янз байдлын хувьд урт хугацааны үр дүнд хүрэх
Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд биологийн олон янз байдлын нөхцөл байдал сайжирсан байх ба  популяцийн эрүүл байдалд чухал үүрэгтэй олон хүчин зүйлээс шалтгаална. Иймд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөхдөө аль болох урт хугацааны бодит үр дүнд хүрэх зарчмыг баримтлах нь зүйтэй гэж заасан байдаг.

Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа,   Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт оршин "Улааны" холимог металлын ордыг түшиглэн MV-00247 тоот тусгай зөвшөөрөлтэй олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болох Шинь Шинь ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2018-2021 онуудад Дорнод хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалдаг  Монгол дагуурын ДЦГ, Угтамын БНГ, Яхь нуурын БНГ-т  дүйцүүлэн хамгаалалын нилээдгүй ажлуудыг санхүүжүүлэн ажилласан. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бидний үйл ажиллагааг дэмжсэн Шинь Шинь ХХК-даа баярласан талархсанаа илэрхийлье.

  

Яхь нуурын БНГ-т мэдээллийн самбар, тэмдэгжүүлэлт хийх санхүүжилт

 

Монгол дагуурын ДЦГ-ын Дэлхийн өвийн хөшөөний санхүүжилт

 

Угтамын БНГ-т судалгааны байр барих зардал зэргээр ТХГН-ыг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Шинь Шинь ХХК-ын хамт олонд талархал илэрхийлье.

 

Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа:

утас:70583373

эмайл: dornodmongol93@gmail.com

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now