Монгол Дагуур Дархан цаазат газар

Ерөнхий танилцуулга

Монгол Дагуурын ДЦГ-ыг дагуурын хээр, ус намгархаг газар, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйлийг хамгаалах байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 1992 оны Улсын бага хурлыг 11 дүгээр тогтоолоор “Дархан Цаазат газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Монгол Дагуурын дархан цаазат газрыг анх А,Б гэсэн 2 хэсэгтэй, нийт 108,100 га талбайтайгаар байгуулсан бол газар нутгийн үнэ цэнийг харгалзан УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор “Б” хэсгийн газар нутгийг өмнө ба зүүн өмнө зүгт 87,600 га талбайгаар өргөтгөн баталсан бөгөөд нийт газар нутгийн хэмжээ 190,2 мян га газар болон нэмэгдсэн. 

Тус Дархан цаазат газар нь Дорнод аймгийн зүүн хойд хил дагуу Чулуунхороот сумын нутагт орших Улз Ималхиын гол дагуу Баруун Тарь  нуурын урд хөвөөнд Чойбалсан хотоос 240 км сумын төвийн баруун хойд болон баруун урд талыг эзлэн оршино.

Дагуурын хээрийн онцлог, өвөрмөц төрх байдал, ойт хээрээс хуурай хээрт шилжих зааг, улсын хил орчмын 1030  км2 талбайг хамрагдана.

Энд 31 зүйлийн хөхтөн, 256 зүйлийн шувуу, 4 зүйлийн мөлхөгчид, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 зүйлийн загас, дэлхийд ховордсон 15 зүйлийн тогорууны 6 нь Дэлхийн хар тогорууны 600 орчим, цэн тогорууны 70 хувь нь ирдэг байх магадлалтай гэж үздэг.