Ц

2022 оны 07 сарын 03

Ёл, мөн Ооч ёл гэгддэг, Gypaetusbarbatus, нь Харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази,Энэтхэг, Төвд, Монголд өндөр уулархаг газар суурин нутаглана. Альпийн нуруунд аваачиж суурьшуулсан боловч ховор хэвээр байна. Монгол орны хамгийн том махчин шувуудын нэг бөгөөд урт нарийхан далавчтай, сүүл нь гурвалжин хэлбэртэй, цагаан цайвар ба шар өнгийн элэгтэй, хар бараан ба хөх саарал нуруутай. Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм. Биеийн жин 4.5-7.5 кг. Сүүл урт, зэв хэлбэртэй. Далавч урт нарийн үзүүр рүүгээ нарийссан шовх хэлбэртэй. Бие гүйцсэн шувууны нуруу хөх саарал. Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Толгой, хэвлий цайвар шаргал. Ихэнх бие гүйцсэн шувуудын хэвлий энгэр нь маш тод улбар шар өнгөтэй. Нүдийг тойрсон хар зураас хошууны уг хүртэл үргэлжилнэ. Хошуун дороо урт ооч сахалтай. Ёлыг урт шовх үзүүртэй далавч, сүүлний зэв мэт хэлбэрээр нь бусад махчин шувуудаас амархан ялган таньж болно. Залуу ёл бүх бие нь бараандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. Ёл шувуу тэжээвэр нь 40 гаруй жил насладаг байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now