Биотехникийн арга хэмжээ

2016 оны 06 сарын 06

Баян-Өлгий аймагт 2016 он гарсаар 3-4 удаа цас орж, цаг агаар хүйтэрч, цасан бүрхүүл нийт газар нутгийн 80% орчмыг бүрхээд байна. Ийм үед уулын зэрлэг ан амьтдын өвөлжилтийн байдал илүү хүндэрч бэлчих бэлчээр, идэх өвс, ундлах ус, дулаан хэвтэргүй болсон байхад аймгийн Байгаль орчны Иргэний зөвлөл, “Өлгий Байгаль” ТББ-ын хамт олны тусламж дэмжлэгээр орон нутгаас машин унаа гарган 2,5 сая төгрөгийн 5,0 тн давсыг Улаанхус сумын нутаг дахь Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А” хэсэг, түүний орчны бүсийн Хүрэн уул орчмын аргаль хонины сүрэгт 8-11 цэгт хүргэн “Күрен желке” нөхөрлөлийн гишүүд, сумын БОХУ-ын байцаагч Б.Есерхан, Хилийн 0282 дугаар ангийн Хулжаа заставын харуулын ахлагч Б. Тилек, Б. Хаулымбай нар, Хамгаалалтын захиргааны дарга С.Медеухан, мэргэжилтэн Д.Давхарбаяр, С.Сакен, М.Жухан, байгаль хамгаалагч К.Төлегенийн оролцоотой тавьж аргалийн сүргийн байршлыг тогтворжуулах арга хэмжээ авлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now