2025 оны 05 сарын 26
БОУАӨЯ-ны Тусай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын “Ой хээрийн түмрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” 2025.05.01-ний өдрийн 06/2168 тоот албан бичиг, Салбарын хяналтын газрын даргын 01/05 дугаартай хяналт шалгалтын удирдамж, Хамгаалалтын захиргааны 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.9-д тусгагдсаны дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Амьтны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Усны тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудын биелэлтийг хангуулж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг гаргуулахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх гэрээ хийж, 500 ширхэг сурталчилгааны материал тарааж, мэдээллийн самбарыг шинэчлэн, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, Хилийн 0165 дугаар тусгай ангийн 2-3 дугаар заставуудтай хамтран ажиллах, эргүүл хяналт шалгалтыг хамтран гүйцэтгэх санал тавьж ажиллав. Уг ажлыг Судалгаа шинжилгээ, байгалийн нөөцийн хамгаалалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Жухан, Хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Оралсын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 04 хоног хугцаанд хийж гүйцэтгэв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ