Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Засаг дарга хооронд байгуулсан №18-002 тоот гэрээний дагуу тус Хамгаалалтын захиргаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд Алтай таван богд байгалийн цогцолборт газрын орчны бүс дэх газрын Хар татарын ойжуулалтын талбайгаас авч ирсэн 1600 /нэг мянга зургаан зуун / ширхэг суулгацыг Цамбагарав байгалийн цогцолборт газрын орчны бүс дэх Цэцэгтийн ойжуулалтын талбайд суулгасан билээ.
Уг хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах комисс аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр газар дээр нь очиж хүлээн авлаа. Комиссын бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ, МХГ, БОАЖГ, ойн анги зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон болно.
Мөн Хамгаалалтын захиргааны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд дотоодтоо уг талбайд төмсний үр тарьж албан хаагчид өөрсдөө очиж хурааж авсан болно
.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now