“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”, “Байгаль орчин, амьтан, ургамал хамгаалах журмын эсрэг урьдчилан сэргийлэх зорилгоор Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А”, “Б” хэсэгт оршин суугаа иргэдэд 3 төрлийн тараах материалыг тарааж, сурталчилгааны ажлыг давхардсан тоогоор 60 хүнд явуулав.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах явцад байгалийн цогцолборт газрын хамгаалалтын дэглэмийг зөрчсөн нэг иргэнд Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 7.17.1.1 заасан үндэслэлээр 3000 нэгжээр торгож арга хэмжээ авав. Торгуулийг бүрэн барагдуулав

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now