2020 оны 11 сарын 27
Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Улсын тусгай хамгаалалттай газруудад нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, байгалийн нөөцийн хамтын менежмеентийг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд Сийлхэмийн нурууны БЦГ-ын “Б” хэсэгт цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч зэрлэг амьтдын судалгаа хийх зорилгоор Сийлхэмийн нурууны Асгат, Нарийн гол, Харагайт, Хуурайт, Түргэн, Их, Бага Хатуу уулс, голуудын чухал газруудын эх, дунд, адаг хэсэгт 40 гаруй автомат камер суурьлуулав. Хээрийн нөхцөлд камер байрлуулах судалгааны ажилд туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Монголын ирвэс төвийн хамт олонд гүн талархаж байна. Намар камерийнхаа үр дүнг үзэж тухайн бүс нутагт хичнээн тооны бодгаль ирвэс байна гэсэн ажил үлдлээ. Камер тавихад байгалийн эрс тэс хүнд нөхцөлүүд хамт ажилласан хүмүүстээ баярлалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ