2020 оны 11 сарын 30
Ирвэсийн их нутаг -2020 фестиваль 8 дахь жилдээ Ховд аймагт зохион байгуулагдаж, 4 аймгийн төлөөлөл болсон 120 гаруй сурагчид оролцож, цоохор найзынхаа хамгаалалд оруулах хувь нэмрээ хэлэлцэж, өнгөрсөн хугацааны амжилтуудаа эргэн санацгаав. Баян-Өлгий аймгаас Толбо, Алтанцөгц, Бугат сумдын сурагчид болон Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны дэргэдэх сэтгүүлч клубийнхан амжилттай оролцов.
Уламжлалт ёсоор багт хуваагдан Ховд хотын ард иргэдэд хууль бус агнуур, Цоохор ирвэсийн талаар мэдээлэл өгөх, судалгаа авах, орон нутгийн телевизээр өнгөрсөн 7 жилд олсон ололтуудыг танилцуулан ажиллав.
Мөн Алтай Соёны эко бүсийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн 4 том уулыг 4 аймгийн эко клубын сурагчид сонгон авч судалгаа хийсэн бөгөөд "Уул ирвэс -2" даалгаврыг Сайр уулыг түшиглэн гүйцэтгэсэн Толбо сумын сурагчид тус ууланд төсөл хэрэгжүүлэх 1 сая төгрөгийг эрхийн бичгээр шагнагдав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ