Мөнгөт цахирын дурсгалт газар

Ерөнхий танилцуулга

Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөт цахир уул нь шохойн чулуу, боржин өнгө алагласан, хад цохион дээр ургасан гацууран ойтой, өвөрмөц тогтоц, үзэсгэлэн хосолсон байгаль эхийн бүтээсэн үнэт ховор дурсгал юм. Энэхүү үлдмэл өвөрмөц ойг зайлшгүй хамгаалах шаардлагатай.

Мөн ховор амьтан, ургамлын арвин их нөөцтэйгээс гадна амьтдын нүүдлийн зам болдгоороо онцлогтой. Энд байгалийн ховор нандин дурсгал, өвөрмөц тогтоцтойгоос гадна түүхийн дурсгалт газарт холбогдох сүг зураг, агуй олон бий бөгөөд нутгийн ард түмэн үеийн үед тахин шүтэж хамгаалж байдаг байгалийн үнэ цэнэтэй дурсгал юм. Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор 630,8 га газрыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.