2022 оны 06 сарын 16
"НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ-ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛТОТ ЖИЛ", "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ, ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХААИС-ийн захирал доктор Ph.D А.Буянбаатар, багш, судлаач, докторант Д.Шинэбаяр, “Жимс жимсгэний холбоо”-ны тэргүүн Д.Насанжаргал тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж, аймаг, сумын болон хэлтэс агентлагийн удирдлагууд, сумдын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүд, мод бут тарьдаг иргэдийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнд:
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн ажлын зохион байгуулалт (Аймгийн Засаг даргын орлогч, зорилтот жилийг зохион байгуулах ажлын хорооны дарга И.Доржсүрэн)
"Тэрбум мод" тарих стратеги төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга зам (БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат)
Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн танилцуулга (Төслийн менежер Ч.Одсүрэн)
Мод тарьж ургуулах шинжлэх ухааны үндэслэл Ш.Шинэбаяр (ХААИС-ийн багш, судлаач докторант)
Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх боломж, арга зам А.Буянбаатар (ХААИС-ийн захирал доктор Ph.D)
Жимс жимсгэний салбарын тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, жимсний мод тариалах арга технологи Монголын жимс, жимсгэний үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн У.Насанжаргал
Өвөрхангай аймагт 20 сая мод тарьж, ургуулах төлөвлөлтийн талаар (видео танилцуулга)
Ногоон ажлын байр хөтөлбөрийн танилцуулга ХХҮГазрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Даваасүрэн
Хог хаягдлын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хог хаягдлыг дахин боловсруулах салбарын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ (Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ТУЗ-ийн дарга “Хэв хашмал” ХХК-ны захирал Э.Хүдэрбаатар)
Аюултай хог хаягдлын судалгаа авч хэрэгжүүлэх арга хэмжээ (ХХЭБҮХ-ны тэргүүн доктор Ph,D Г.Чинзориг)
Хатуу хог хаягдлын менежмент/Арвайхээр хотын жишээн дээр/ (Аймгийн төвийн Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн олон нийтийн оролцоо хариуцсан зөвлөх Ж.Амарсайхан)
Ногоон зээлийн бүтээгдэхүүн, танилцуулга (Хаан банкны зээлийн багц хариуцсан мэргэжилтэн Б.Буянтогтох)
Хуванцар савыг орлох ган сав үйлдвэрлэлийн Чиглэл компаний танилцуулга (Чиглэл компаний Захирал Ц.Бумцэнд) илтгэлүүд тавигдаж
Асуулт, хариулт, хэлэлцүүлэг
Эко үзэсгэлэн
Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах
Ногоон зээлийн санамж бичигт гарын үсэг зурах
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн туг гардуулах
Байгаль орчны салбарын ажилтнуудад салбарын шагнал гардуулах
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж байгаль орчны салбарын албан хаагчидтай уулзах уулзалт
“Тэрбум мод” тарихад Ахмадууд, төрийн албан хаагчид, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал арга хэмжээ
МУ-ын Үндэсний урлагийн Их театрын уран бүтээлчдийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ