2025 оны 05 сарын 13

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР


Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Хоёр живаа харгай хөтөлбөрийн хүрээнд Хамгаалалтын захиргааны дарга Х.Болдбаатар Увс аймгийн Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дарга Г.Балжинням, мэргэжилтэн нарыг урьж авч ирэн Бөхмөрөн сумын ард иргэд, албан хаагчдад мод тарьж ургуулах сургалт, практик арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Мөн хашаандаа мод тарьж ургуулж буй айл өрхүүдээр орж ажиллаа.


Хамгаалалтын захиргаа 400 гаруй хар, улаан үхрийн нүд, алим, интоор жимсний модны суулгацыг ард иргэдэд үнэгүй өгч ажиллаа.



Тарья


Усалъя

Арчилъя
Мод тайрдаг биш тарьдаг, арчилдаг байя. 

© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ