2025 оны 01 дугаар сарын 15-ны өдрөөс, 04 хоногийн хугацаатайгаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны багц хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт, Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор “Ирвэс” хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч БОХУБ А.Нямсүрэн, Байгаль хамгаалагч Ж.Өнөртайван, Ё.Анхбаяр, О.Даваа, Т.Аюурзана, жолооч байгаль хамгаалагч А.Мандах нарын бүрэлдэхүүнтэйгээр Өмнөговь аймгийн ГГБЦГ болох Сэврэй сумын Эрээний нуруу, Уул гашуун, Бүрд, Улаан эрэг, Хуурай сайр, Хүрэн овоо, Мээм толгой, Өөдийн даваа, Азын сургалаа, Хавирга, Жороо, Суман хад, Хүүш, Заваг, Чавганц толгой, Таван алд орчмын нутгаар хяналт шалгалтын ажил зохион байгуулахад илэрсэн зөрчилгүй, тайван байв.

Цаг агаар тогтуун, цас ихтэй, ан амьтад элбэг байна

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now