2025 оны 04 сарын 10
2025 оны 01-р сарын 04-05 өдөр ГГБЦГХЗ-ны байгаль хамгаалагч нарын сургалт семинар, болон нийт ажиллагсдын зөвлөгөөнийг зохион байгуулж, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажил, алдаа дутагдал, үр дүнгийн талаар мэдээлэл хийж, 2025 оны зорилго зорилтоо тодорхойлж, байгуулагын дотоод журмаа шинэчлэн боловсруулав.
Мөн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, ажлын чанар, бүтээмжийг дээшлүүлэх, ажиллагсдын ажлыг үнэлэх, дүгнэх, урамшуулах, алдаршуулах зорилгоор “Байгууллагын шилдэг албан хаагч, байгаль хамгаалагчдын шилдэг хэсэг шалгаруулах” уралдааны болзолыг боловсруулан хамгаалалтын захиргааны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Батгэрэлээр баталлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ