2025 оны 04 сарын 11
Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай” хууль, Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр, байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд, ГГБЦГ-ын Зүүнсайхан уулын туруутан амьтны нэмэлт идэш, тэжээлд зориулан ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн Б.Тэгшжаргал, байгаль хамгаалагч Б.Батболд, Т.Энх-Оргил, О.Цолмонбаяр, жолооч П.Батбаатар нар 02 дугаар сарын 11-12-нд Гурвансайхан уулын Зүүнсайханы Азаргын ам, Гозгор чулуут, Дураалын баруун гол, Хашаатын хэц, Дарханы эх, Их хөндий, Ногоон чулуут, Дүнгэнээгийн цагаан тахилга, Хар дэл, Хөндлөн цагаан, Даамай зэрэг зэрлэг амьтдын байршил бүхий 11 цэгт биотехникийн арга хэмжээ долооц байршуулан хамтран ажиллаж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тодорхойлохоор судалгааны 6 автомат камеруудыг байршуулав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ