2025 оны 03 сарын 11-ний өдөр "Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, хамтын оролцоог нэмэгдүүлж, чадавхжуулах, цаашдын үйл ажиллагааны чиг хандлагыг хэлэлцэх, гэрээ байгуулах" зорилгын дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ёл, Мухар Шивэртийн амуудад үйл ажиллагаа явуулдаг “Зүүнсайхан эх нутаг”, “Жаргалант”, “Гурванбаатар” нөхөрлөлүүдийн уулзалт зөвлөгөөнийг Өмнөговь аймгийн Улаан Загалмайн Хорооны байранд амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нөхөрлөлийн 30 гаруй гишүүд хамрагдаж, хамтран зохион байгуулагчаар хамгаалалатын захиргаа болон Ханхонгор сумын Засаг даргын орлогч Ш.Анар-Эрдэнэ, БОХУБ, Газрын даамал нар ажиллаж, нөхөрлөлүүдийн 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсож, ТХГ-т нэвтрэх тасалбарын хэмжээний шинэчлэл, газар ашиглалт, хог хаягдал, ариун цэврийн байгууламж, сум орон нутгийн бодлого чиглэлийг ярьж, зөвлөгөөнд оролцогчдын хамтаар тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, 2025 оны хамтран ажиллах гэрээг байгууллаа. Мөн “Эртэч Монгол, эерэг сэтгэлгээний давалгаа” үндэсний хөтөлбөрийн сургагч багш нар "Халаасны цоорхой", "Хувь хүний хөгжил" сэдвүүдээр соён гэгээрүүлэх, Улаан загалмайн хороо "цус алдалт" -ын үед үзүүлэх анхан шатны сургалтуудыг тус тус зохион байгууллаа. Арга хэмжээтэй танилцахаар Баяндалай сумын Засаг дарга У.Буян-Өлзий хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now