Өмнөговь аймгийн “Байгаль хамгаалах нөхөрлөл, төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага судлуулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, зөвлөгөөнд тавигдсан санал санаачлага, асуудлыг нэгтгэн, шийдвэрлэх эрх бүхий дээд шатны байгууллагад уламжлах” зорилгоор нөхөрлөл, ТББ-уудын туршлага судлах уулзалт, зөвлөгөөн 2025 оны 04-р сарын 11,12-ны өдрүүдэд “Гранд говь” жуулчны баазад амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Булган, Хүрмэн, Ханхонгор, Номгон сумдаас 45 бүлэг нөхөрлөл, зохион байгуулагчид нийлсэн нийт 118 хүн хамрагдлаа.

Зохион байгуулагч байгууллагаар Байгаль орчны газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Говь Гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/, TNC, “Ирвэс хамгаалах сан”, “Монголын байгалийн өв сан” хамтран ажиллаж, арга хэмжээний төсвийг WCS, TNC, Ирвэс хамгаалах сан, Монголын байгалийн өв сан, Говь Гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргаа бүрдүүлж, хамтарч ажиллав.

Тус арга хэмжээг хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа нээж, Байгаль орчны газрын мэргэжилтэн Т.Пунсанцогвоо “Байгалийн нөөцийн хамтын менежментийг орон нутгаас дэмжих бодлого”, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтэн Н.Бурмаа “Аялал жуулчлал-Соёлын өв”, Ирвэс хамгаалах сангийн Байгаль хамгаалах хөтөлбөрийн захирал М.Цэрэннадмид “Өмнийн говийн нөхөрлөлүүдийн байгаль хамгаалал”, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн орон нутгийн зохицуулагч Х.Сувд-Эрдэнэ “Байгууллагын үйл ажиллагаанд нөхөрлөлийн талаар баримталж буй бодлого”, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Аялал жуулчлалаар дамжуулан байгаль хамгаалалд нэгдэх нь” зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл хийлээ.

Ханхонгор сумаас Малчны хотхон, Угалз бүлэг, Монгол говь нүүдэлчин малчдын холбоо, Зүүнсайхан уулын Жаргалант, Зүүнсайхан эх нутаг, Гурван баатар, Баяндалай сумын Баян төхөм, Тэмүүлэл, Дөл, Янгирцагийн хөтөл, Булган сумын малчдын бүлгүүд, Улалзах цонж ТББ, Хүрмэн сумын ЗДТГ, Сэврэй сумын Хонгорын голын хөгжил ТББ, Шинэ ус дэвсэг хоршоо, Өлзийт, Баян борын нуруу, Номгон сумын Их говийн хайрханууд, Гурвантэс сумын Тэсийн Ирээдүй ТББ-ын 13 бүлгийн төлөөлөл  бүхий нөхөрлөл бүлгүүд сайн туршлагаа хуваалцаж, танилцуулга мэдээллээ хийлээ.

04 сарын 12-ны өдөр хөтөлбөрийн дагуу Ингэний фермийн үйл ажиллаагай танилцах аялал зохион байгуулж тус фермийн менежерээс эрчимжсэн мал аж ахуйн талаар мэдээлэл авч фермийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Мөн нөхөрлөлүүдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, тус үзэсгэлэнгийн арга хэмжээнд Баяндалай, Гурвантэс, Ханхонгор, Сэврэй сумдын нөхөрлөлүүд үндэсний дээл хувцас, арьсан болсон даавуун цүнх, сүү цагаан идээ, монгол гэрийн чагтага, дээс, бурантаг, тэмээний утас, түлхүүрийн оосор, гоёл чимэглэл, саван, цагаан мөөг, дарсан хөмүүл, жигдний үр, хонхорцгон дэр, эмийн ургамал, суудлын бүрээс, монгол гутал, эсгий тавчик, бойтог, нормын хувцас, шигтгээ болон давсан урлал, морины хэрэгсэл, бэлэг дурсгалын сувинерүүд,  эсгий чихмэл, урлал, олбог, өөхөн тосоор хийсэн лаа, чулуун төрөл бүрийн сийлбэр, хөөрөг, элсэн урлал, баатарын хувцас, сархинаган бүтээл, хүнсний ногоо, модон урлал гэх мэт 80 гаруй төрлийн гар урлалын зүйлсийг бэлтгэн ирж үзэсгэлэн гаргасан. Сонирхон ирэх хүмүүс бага байсан хэдий ч нийт 850 000 төгрөгний борлуулалт хийсэн байна.

  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now