2025 оны 04 сарын 24
2025 оны 4-р сарын 22-нд Эх дэлхийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар Галлерейн “Жуулчин гранд” танхимд “Ирвэс хамгаалах сан” ТТБ-аас зохион байгуулагдсан “Шилдэг байгаль хамгаалагчид шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа”-нд Их Британи улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд хатагтай Фиона Блайт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, Цоохор ирвэсний сүлжээ байгуулллагын гүйцэтгэх захирал, ИХС-ийн УЗ-ын дарга А.Баяржаргал, Экологийн цагдаагийн албаны дарга хурандаа П.Болормаа, Монголын байгаль хамгаалагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Баярхүү, Байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн Г.Эрдэнэцолмон, ИХС-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвжав, цоохор ирвэсний амьдрах орчин дахь зэрлэг амьтны хууль бус ангийн зөрчил илрүүлсэн, таслан зогоосон, гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн шилдэг 20 байгаль хамгаалагч болон урилгаар оролцсон бусад төлөөлөгчид оролцлоо.
Монгол орны цоохор ирвэсний амьдрах орчин дахь зэрлэг амьтны хууль бус ан, худалдааг бууруулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 20 байгаль хамгаалагчдыг шагнаж урамшуулсан сайхан арга хэмжээ боллоо.
Говь Гурвансайханы БЦГ-ын байгаль хамгаалагч С.Мөнхчулуун шилдэг 20 байгаль хамгаалагчийн нэгээр нь шалгарч “Батламж” мөнгөн шагналаар шагнууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ