2018 оны 07 сарын 03
2018 оны 06 сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчны салбар байгууллагууд, ТХГазар түүний орчны бүс нутагт амралт, сувилал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, иргэдэд хувиарт газруудад нэгдсэн байдлаар хог хаягдал цэвэрлэх тухай албан тоотыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний хамт явуулсан.
“Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулах ажлыг 06 сарын 08-ны өдрийн 10 цагт зарлаж, аймгийн төвийн хуучин мод үржүүлгийн талбайгаас Говь Гурвансайханы уулын амууд хүртлэх нийт 60 гаруй км урттай газрын төв зам дагуух болон 9 уулын амны хог / төв замаас тухайн уулын ам хүртлэх / цэвэрлэж, 30 гаруй тонн хогийг аймгийн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүллээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах ерөнхий ажлын хэсэгт Хамгаалалтын захиргаа удирдлагаар хангаж, хяналт тавин, хамтран зохион байгуулагчаар Хотын захирагчийн ажлын албаны 10 тоны машин, Хамгаалалтын захиргааны портер, төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслээ гарган 2-р улиралд хийгдэх ажлын хэрэгжилтийг хангаж ажиллаа.
ТХНУГазрын даргын чиглэл хүргүүлсний дагуу 3-р улирлын “Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр”-ийг харьяа сумдууд болох Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Булган сумдуудад байгаль хамгаалагчдын хэсгүүд хяналт тавьж, зохион байгуулахаар төлөвлөж холбогдох ажлын удирдамж, албан тоотыг явуулсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ