2022 оны 08 сарын 25
“Алтан элс-Элсэн манханы баяр-2022” арга хэжмээ 08 дугаар сарын 19 нөөс 21 ны хооронд амжилттай зохион байгууллагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээ нь хэдийнээ гадаад, дотоодын аялагчдын зорин очиж үздэг томоохон эвент болж чадсанаараа онцлог юм. Энэ удаагийн элсний баярт нийт 900 гаруй дотоодын аялагч амрагчид, гадаадын 104 жуулчид 200 гаруй авто машин цугларсан өргөн дэлгэр арга хэмжээ боллоо. Арга хэмжээнээс орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид 400 гаруй сая төгрөгийн орлого орсон дүн мэдээ байна. Элсний баярын арга хэмжээний хүрээнд Элсний волейбол, Холын зайн гүйлт, Авто машин мотоциклын уралдаан, Элсний оргил булаалдах тэмцээн, Sand art and DJ night, яруу найргийн тэмцээн, элсний сүмо, элсний олс таталт зэрэг сонирхолтой тэмцээн уралдаанууд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнээс үүдэлтэй 10 орчим тн хог хаягдлыг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлснээс гадна ариун цэврийн байгууламжийг тухай бүрд нь цэвэрлэж, аялагчдын ая тухыг хангаж ажиллаа. Мөн нээлттэй хаалганы арга хэмжээг зохион байгуулж, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын пэйж хуудасны сурталчилгаа болох нэрийн хуудас, эвхмэл танилцуулга тарааж сурталчилгаа хийлээ. Нээлттэй хаалганы арга хэмжээний үеэр Хамгаалалтын захиргааны нэрэмжит өсвөрийн 32 бөх барилдуулж, шагнаж урамшууллаа. Бөхийн барилдаанд Сэврэй сумын өсвөрийн бөх н.Амарбаясгалан түрүүлж, Гурвантэс сумын “Хулан” клубын сурагч Д.Нямбаяр үзүүрлэж, н.Батбаяр шөвгөрлөө. Өсвөрийн бөхийн барилдаанд оролцож хүч чадлаа сорьсон хүүхэд багачууддаа баярлаж талархаснаа илэрхийлье. “Алтан элс-Элсэн манханы баяр-2022” аялал жуулчлалын эвент арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны дарга
Б.Батаагаар ахлуулсан нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг хяналт тавьж оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ