Хэрмэн цав нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас 480 километр, Хонгорын голын элснээс 280 километр зайтай, Гурвантэс сумын төвөөс баруун зүгт 150 км зайд оргих Монголын хамгийн том цав бөгөөд ойр орчиндоо хайлаас, тоорой, сухай, заг бүхий баян бүрдтэй үзэсгэлэнт нутаг юм.
Хэрмэн цавын тогтоцын хувьд олон зуун сая жилийн салхи шуурга, дунд ба шинэ төмөрлөгийн эриний тэнгис далайн усны элдэгдлээр бий болсон 250км2 талбайг хамарсан 10 гаруй км үргэлжилсэн, 100-200 м гүнзгий, Д.Т.Д 1000м өндөртэй, том ангал цавуудыг үүсгэсэн их эрэг, ганга жалгатай мөргөцөгтэй, 70-120 сая жилийн тэртээ амьдарч байсан теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт палеонтлогийн үнэт олдвор олдсон гайхамшигт бүс нутаг бөгөөд ямар ч амьдралгүй мэт байх ба үүгээрээ хүмүүсийн айдсыг хүргэх бөгөөд адал явдлыг хаагч, аялагч, гэрэл зурагчдын очих хүсэл сонирхолыг дуудсаар байна. Хэрсэн цавын ойр хавьд буюу 70-80 км радиуст айл байхгүй, хүнгүй зэлүүд нутаг юм.
Зуны улиралд заримдаа маш халуун +35 - +40 хүрнэ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ