2022 оны 05 сарын 09
2022 оны 05 дугаар сарын 05-06 -ны өдрүүдэд БОАЖЯ ТХБНУГ-ын мэргэжилтэн Т. Болдбаатар, ХБНГУ-ын KfW банкны техникийн ахлах инженер Маттиас Бэхтолсхайм, БОЯБХУАӨДЗ төслийн зөвлөх багийн техникийн ахлах зөвлөх П. Бямбадорж, мэргэжилтэн Ц. Энхсайхан нарын бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн хүрээнд 2017 - 2021 онуудад хамгаалалтын захиргаа болон орчны бүсийн сумдад оруулсан хөрөнгө оруулалтуудын хэрэгжилт, ашиглалттай танилцах, үнэлгээ өгөх ажлын хэсэг хамгаалалтын захиргаанд ажиллаа. Үнэлгээний баг байгаль хамгаалагчид болон орчны бүсэд "Хүнсний ногооны нэмүү өртгийг дэмжих нь" дэд төслийг хэрэгжүүлэгч иргэд, Сэлэнгэ сумын Ерөнхий Боловсролын сургуулийн багш сурагчидтай уулзалт, ярилцлага хийлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ