Myangan Ugalzatiin Nuruu National park’s administration

  • 2011 онд байгуулагдсан
  • 99227610, 99865708
  • 1000ugalzat@mpa.gov.mn
  • Ховд аймаг, Цэцэг сум, цэцэг нуур баг 4-р баг

Ерөнхий танилцуулга

Мянган Угалзатын нуруу нь Алтайн аргаль хонины цөм байршил нутаг болохын зэрэгцээ ховор ан амьтан, ургамал ихтэй байгалийн үзэсгэлэнт газар учраас түүнийг хамгаалах амьтдын, өсч үржих нөхцөлийг хангах аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2002 онд УИХ-ын 39-р тогтоолоор, байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. 2011 оны УИХ-ын 18-р тогтоолоор уг цогцолборт газрыг 234,7 мянган га-аар өргөтгөж, нийтдээ 303,775 мянган га болгосон. БОАЖС-ын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-416 тоот тушаалаар МУНБЦГ-ын хамгаалалтын захиргааг Ховд аймгийн Цэцэг суманд шинээр байгуулсан.