Байгаль хамгаалагч нарыг мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж байна. 
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь олон улсын сайн туршлага, манай улсын байгаль орчны салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэл, түүнчлэн байгаль хамгаалагч нарын дунд явуулсан судалгааны үр дүнд тулгуурлан байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны тушаалаар "Байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр” батлагдсан.
Сургалт нь байгаль хамгаалагч нарыг үе шаттай, богино хугацааны системтэй хөтөлбөрөөр тэдний практик мэдлэг, ур чадварыг сайжруулахад чиглэж байна. 
Зохион байгуулагчид: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, Монголын Байгаль Хамгаалагчдын Холбоо, Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Монгол улсад хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, Нийслэлийн байгаль орчны газар, зарим ТББ-ын төлөөлөл оролцож байна.  Энэхүү сургалтад хамгаалалтын захиргаанаас Мэргэжилтэн Х.Нансалмаа хамрагдаж байна.
#UnitedForSnowLeopard #WWFMongolia #Rangers

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now