2026 оны 03 сарын 26
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси, Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) тогтолцоог бэхжүүлэх, дунд хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох зорилгоор ТХГН-ийн замын зураг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
ТХГН-ийн замын зургийг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) болон Тусгай хамгаалалттай газар нутгийн дэлхийн комисс (WCPA)-ийн гишүүн Equilibrium Research олон улсын судалгааны байгууллага Монголын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байгаа бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эхлэлийн семинарыг зохион байгуулж байна.
Энэхүү эхлэлийн семинараар судалгааны ажлын урьдчилсан үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэн, холбогдох төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, ТХГН-ийн хамгаалалтын захиргаад болон бусад оролцогч талуудын санал, зөвлөмжийг авч тусгах юм. Энэхүү семинарт хамгаалалтын захиргааны хамт олон цахимаар орлцож байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ