2025 оны 05 сарын 14
Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, албан хаагчид 40 ширхэг бургас, шар хуас модны суулгац худалдан авч тарилаа.
Улаангом сумын ЗДТГ, Увс аймгийн Байгаль орчны газар, Түргэн сум дахь сум дундын ойн анги, Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ хамтран Тэрбум мод тарих үндэсний өдрийн хүрээнд
"ЦЭМЦГЭР НОГООН ХОТ"
эко парад арга хэмжээний үргэжлэл болгон Улаангом сумын 6 дугаар багт байрлах Цөлжилтөөс сэргийлэх ойн зурваст нийтээрээ мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.
Мод тарих арга хэмжээнд 40 гаруй байгууллагын удирдлага, 100 гаруй албан хаагчид, 200 гаруй иргэд олон нийт өргөнөөр оролцож, 1700 мод тарилаа. Мөн Аймгийнхаа түүхт 100 жилийн ойн өмнө ногоон бүтээн байгуулалт хийж бэлэг барьлаа.
Тухайн тарьсан модны усалгаа арчилгааг Түргэн сум дахь сум дундын ойн анги хариуцан хийх бөгөөд гүний худаг болон усалгааны системтэй талбай тул цаашид мод тарих хүсэлтэй иргэд очиж мод тарихад нээлттэй гэдгийг онцоллоо.
Тус арга хэмжээнд өргөнөөр оролцож, мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдсэн хүн бүрт баярлалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ