БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД УУЛЗАЛТ БАЙГУУЛЛАА

“Униарт алтай” ТББ-ын 2025 оны ажлын төлөвлөгөө, энэ оны эхний саруудад хийсэн ажлын танилцуулга, салбарын байгууллагуудын хамтын ажиллагааны тухай албан хаагчдын уулзалт 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны “МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-д боллоо.

Уулзалтад Увс аймгийн БОГ, Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа, “Униарт алтай” ТББ-ын төлөөллүүд оролцож, мэдээлэл солилцож, нэн ховор цоохор ирвэсийг олон нийтэд сурталчлах арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагуудад танилцуулахаар тохиролцлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now