2026 оны 04 сарын 02
Увс нуурт хар хил үүссэн тул нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Увс нуурын мөсний зузаан жигд бус, хагарах аюултай бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учирч болзошгүй тул тээврийн хэрэгсэл болон явганаар мөсөн дээгүүр зорчихыг хориглоно.
Иймд орон нутгийн иргэд, аялагчид та бүхэн аюулгүй байдлаа хангаж, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарна уу.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ